Үндсэн агуулга руу

TINOGO DRIVER

бариадорлогоо нэмээрэй.

TinoGo Driver апп-аар бүртгүүлээд,
орлого олоорой. Бүртгэл бүхэлдээ апп дотор.

ОРЛОГЫН ОЛОН ЗАМ

Нэг апп.
Олон үйлчилгээ.

Такси

Өөрийн автомашинаараа зорчигч тээвэрлэнэ.

Хүргэлт

Хүргэлтийн захиалга болон байгууллагын илгээмж хүргэнэ.

Дуудлагын жолооч

Үйлчлүүлэгчийн машиныг жолоодож хүргэж өгнө.

Машин түрээс

Урьдчилсан захиалгаар машинаа жолоочтой нь түрээслүүлнэ.

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

Аль ангиллаар
орлого олох вэ?

Tino Just

Өдөр тутмын энгийн, хүртээмжтэй унаа.

Standard

MNS 5122:2013 стандартын шар дугаартай такси.

Premium

Шинэ загварын, дээд зэрэглэлийн автомашин.

Van

6 хүртэл зорчигч тээвэрлэх том оврын автомашин.

Tino Car

Хувийн автомашинаараа зорчигч тээвэрлэнэ.

SUV

Өндөр, өргөн SUV ангиллын автомашин.

Van Premium

Дээд зэрэглэлийн том оврын автомашин.

УРАМШУУЛАЛ

Илүү их аялал.
Илүү их шагнал.

Go Day

0%шимтгэл, бүтэн 24 цаг

Сард нэг удаа өөрт тохирсон өдрөө сонгоод Driver апп-аас идэвхжүүлээрэй. Дараагийн 24 цагийн аяллуудаас тань шимтгэл авахгүй.

  • 24 цаг шимтгэлгүй
  • Сард 1 удаа
  • Апп-аас нэг товчоор

Долоо хоногийн Challenge

Даалгавраа дарааллаар нь биелүүлбэл шагнал хэтэвчинд автоматаар орно.

Lucky Box

Аяны үеэр аялал дуусгаж хайрцаг нээн бэлэн мөнгө, бензин, угаалга зэрэг шагнал хожно.

Дуудлага ихтэй бүс

Захиалга ихтэй бүсийг газрын зураг дээрээс хараад тийш чиглээрэй.

TinoGo хамгаалалт

Амь нас, эрүүл мэнд, бусдын өмчид учирсан хохирлын хамгаалалт. 4 хуваан төлж болно.

Урьдчилсан захиалга

Товлосон аяллуудаас өөрт тохирохыг нь сонгож авна.

Цол, зэрэглэл

Цол ахих тусам
урамшуулал нэмэгдэнэ.

Аялал, үнэлгээ, идэвхээрээ XP цуглуулж цол ахиулаарай. Цол улиралд нэг удаа тогтоогдоно. Цол ахих тусам автомашин лизингийн эрх үүсэх магадлал нэмэгдэнэ.

  1. Emerald+0.5%Сард 100–149 аялал
  2. Ruby+1%Сард 150–249 аялал
  3. Sapphire+2%Сард 250–349 аялал
  4. Diamond+3%Сард 350+ аялал

ЖОЛООЧООР БҮРТГҮҮЛЭХ

Бүртгүүлэхэд
хэдхэн алхам.

  1. 01

    TinoGo Driver-д тавтай морил!

    TinoGo Driver аппликейшнд нэвтэрч орсонд баярлалаа. Одоо та TinoGo платформ дээр жолоочийн хувиар бүртгүүлж, орлого олох боломжтой.

    TinoGo Driver-д тавтай морил!
  2. 02

    Жолоочийн бүртгэл үүсгэх

    Аппликейшн доторх зааврын дагуу өөрийн мэдээллийг оруулж, шаардлагатай бичиг баримтыг зургаар илгээх замаар жолоочийн бүртгэл үүсгээрэй.

    Жолоочийн бүртгэл үүсгэх
  3. 03

    ДАН системээр баталгаажуулах

    Таны нэр, регистрийн дугаар болон иргэний суурь мэдээлэл ДАН системээр баталгаажна.

    ДАН системээр баталгаажуулах
  4. 04

    Улсын дугаар бүртгүүлэх

    Улсын дугаар оруулснаар таны автомашины марк, загварын мэдээлэл системд бүртгэгдэнэ.

    Улсын дугаар бүртгүүлэх
  5. 05

    Тээврийн хэрэгслийн зураг

    Тээврийн хэрэгслийн гадна тал болон дотор салоны зургийг оруулах

    Тээврийн хэрэгслийн зураг
  6. 06

    Тээврийн хэрэгслийн гэрчилгээ

    Та үйлчилгээ үзүүлэх тээврийн хэрэгслийн гэрчилгээний зургийг оруулна

    Тээврийн хэрэгслийн гэрчилгээ
  7. 07

    Амжилт хүсье!

    Таны бүртгэл амжилттай хийгдсэн.

    Амжилт хүсье!

ШААРДЛАГА

Жолоочид
тавигдах шаардлага.

Бүрдүүлэх бичиг баримт
  • Иргэний үнэмлэх
  • Жолооны үнэмлэх
  • Автомашины бичиг баримт

Бичиг баримтаа апп дотроос зургаар илгээнэ.

  • Монгол Улсын иргэн
  • Хувийн, бүртгэлтэй автомашин
  • 1+ жилийн жолоодлогын туршлага
  • Техникийн үзлэгт хамрагдсан
  • Хүчинтэй даатгалтай
  • Аюулгүй, бүрэн бүтэн машин
  • Үйлчилгээний соёл, хариуцлага

ТУСЛАМЖ

Асуулт байна уу?

Жолоочоор нэгдэхээс өмнө
мэдэхэд хэрэгтэй зүйлс.

Бидэнтэй холбогдох
Tino Driver гэж юу вэ?

Tino Driver нь TINO супер аппликейшн-ий жолооч нарт зориулсан апп юм.

Дэлхийн 150 гаруй оронд TINO супер апп-аар такси үйлчилгээ дуудаж, төлбөрөө Монгол төгрөгөөр төлөхөөс гадна хэрэглэгчийн санал, гомдлыг шуурхай шийдвэрлэх боломжтой Монголын анхны супер апп экосистемийн нэг хэсэг юм.

Tino-д хэрхэн жолооч болох вэ?

Tino Driver жолоочоор нэгдэх алхмууд:

  1. Tino Driver аппликейшнийг App Store / Play Store-оос татаж суулгах.
  2. ДАН бүртгэлээрээ нэвтрэн орж, Tino-д жолоочийн бүртгэл үүсгэх.
  3. Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, автомашины бичиг баримтыг шаардлагын дагуу зураг хэлбэрээр апп-д байршуулж илгээх.
  4. Бүртгэлийг шалган баталгаажуулсны дараа Tino Driver апп ашиглан дуудлага авч, зорчигч тээвэрлэх боломжтой болно.
Жолоочид тавигдах шаардлага

Tino Driver жолоочид тавигдах үндсэн шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх.
  • Хувийн эзэмшлийн, бүртгэлтэй автомашинтай байх.
  • Жолоо барьсны 1 буюу түүнээс дээш жилийн туршлагатай байх.
  • Тээврийн хэрэгслийг албан ёсны техникийн үзлэгт бүрэн хамруулсан байх.
  • Автомашин нь хүчинтэй даатгалд бүрэн хамрагдсан байх.
  • Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж байх.
  • Харилцааны өндөр соёлтой, хариуцлагатай, үйлчилгээний стандартыг мөрдөх чадвартай байх.
Tino-д ямар төрлийн үйлчилгээ байдаг вэ?

Tino платформ дээрх гол үйлчилгээний төрлүүд:

  • Tino Car – Хувийн тээврийн хэрэгслээр Tino Driver апп ашиглан зорчигч тээвэрлэх үйлчилгээ.
  • Standard Taxi – Монгол Улсад мөрдөгдөж буй MNS 5122:2013 стандартыг хангасан, шар дугаартай, нийтийн тээврийн такси үйлчилгээ. Мэргэжлийн жолооч таныг аюулгүй, тав тухтай зорчуулах болно.
  • Tino Car Plus – Зарим улс оронд мотоцикл унаагаар /хоёр дугуйт тээврийн хэрэгслээр/ зорчигч тээвэрлэх үйлчилгээ.
  • Tino Premium – Илүү дээд зэрэглэлийн, шинэ загварын тансаг ангиллын автомашинаар мэргэжлийн жолооч үйлчлэх үйлчилгээ.
  • Tino 6 Суудалт – 6 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой, өргөн багтаамжтай том оврын автомашины үйлчилгээ.
Хэрэглэгчийн үнэлгээ гэж юу вэ?

Хэрэглэгчийн үнэлгээ гэдэг нь жолооч үйлчилгээ үзүүлж, төлбөр тооцоо хийгдсэний дараа зорчигчид тухайн аяллын үйлчилгээг 1–5 од-оор үнэлэх боломжийг хэлнэ.

Үнэлгээний түвшин:

  • 1 од – Маш муу
  • 2 од – Муу
  • 3 од – Дунд
  • 4 од – Сайн
  • 5 од – Маш сайн

Эдгээр үнэлгээ нь жолоочийн цол, зэрэглэл ахих, платформ дээрх нэр хүнд, боломжит урамшуулалд шууд нөлөөлдөг.

Санал, хүсэлт өгөх

Хэрэглэгч та TinoGo компанийн үйлчилгээний зөвлөхтэй холбогдон өөрийн санал, хүсэлт, гомдлоо уламжилж болно.

Холбогдох утасны дугаар: 7555-7999

Манай хамт олон таны саналыг хүлээн авч, үйлчилгээний чанарыг тасралтгүй сайжруулахад ашиглах болно.

TINOGO DRIVER

Замдаа гарахад бэлэн үү?

Апп-аа татаад өнөөдөр бүртгүүлээрэй.

Download on the App StoreGet it on Google PlayExplore it on AppGallery